Шууд Chart

Монгол Улс, Унгар Улсын Гадаад харилцааны яамд хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт боллоо

2022-09-10 09:30:27

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт Унгар Улсын Будапешт хотноо 2022 оны есдүгээр сарын 9-нд боллоо. 

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Унгарын талаас Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Орлогч төрийн нарийн бичгийн дарга Адам Штифтер нар тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, монгол, унгар иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх, Унгар Улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдээс ирж буй хүсэлт, саналыг түргэн шуурхай шийдвэрлэх болон бусад хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.


Монгол Улс, Унгар Улсын Гадаад харилцааны яамд хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт боллоо   
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй