Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөд Японы “Тоёото” корпораци автомашин олгохоор болсон тухай Баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Тэд түрүү бөхийн шагнал болох автомашиныг ирэх долоодугаар сарын 13-нд Уяачдын наадмаар эсвэл “Дээлтэй монгол” арга хэмжээний үеэр гардуулах юм байна.
Учир нь долоодугаар сарын 12-нд түрүүлсэн бөх төрийнхөө шагналыг гардан авдаг бөгөөд тэрхүү шагналтай давхцуулахгүй байхаар төлөвлөжээ.
Түүнчлэн энэ жилээс Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээ нэг дахин нэмэгдсэн байна. Байрын тоог хоёроор ахиулж тавдугаар байрт ч шагнал олгохоор болжээ.
Наадмын түрүү бөхөд “Тоёото” корпораци автомашин бэлэглэнэ | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.