![](/uploads/201307/news/thumb/1344459d89538a82c5e430c0a82b060a_x3.jpg)
АНУ-ын нууц албаны ажилтан асан Эдвард Сноуден “Мэдээллийн дууч”/ Whistleblower / шагнал хүртлээ. Уг шагналыг Германы хүний эрхийн байгууллагуудаас олгодог бөгөөд 3000 евро дагалддаг аж.
Германы эрдэмтдийн холбоо, Цөмийн зэвсгийн эсрэг олон улсын хуульчдын холбооноос хамтран санхүүжүүлдэг тус шагнал нь 1999 онд бий болсон байна.
АНУ-ын тагнуулын өндөр нууцын зэрэглэлтэй материалуудыг задруулж, шуугиан тариад буй Америкийн тагнуулын экс ажилтан Эдвард Сноуденд ХБНГУ ийнхүү олон улсын нэр хүндтэй шагнал олгосон нь цаанаа улс төрийн бодлоготой холбоотой байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
ХБНГУ-ын “Der Spiegel” сэтгүүлд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын холбооны зарим газруудыг тагнах зорилгоор тусгай программ бүтээн, ашиглаж байсан талаарх мэдээлэл хэвлэгдсэн. Яг энэ мэдээллийн дараа Эдвард Сноуден дээрх шагналын эзнээр тодорсон явдал нь тус хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суух вий гэсэн болгоомжлол олон улсын ажиглагчдад төрөхөд хүргэсэн байна.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Женифер Псаки мэдэгдэл хийж, “Хэрэв ямар нэгэн улс орон экс тагнуул Эдвард Сноуденд улстөрийн орогнол олгох буюу албан ёсны баримт бичигтэй болговол Америктай шууд харилцаа муудна” хэмээн сэрэмжлүүлсэн билээ.
“Der Spiegel” сэтгүүл эл бичвэрээ Эдвард Сноуден өнгөрсөн сард Хонконгд хорогдож байхдаа Үндэсний аюулгүй байдлын агентлагийн “Призм” хөтөлбөр иргэдийн цахим шуудан, утасны дуудлагыг чагнаж байсан талаарх мэдээлэлтэй холбон бичснээр олон улсын чихийг сортойлгосон явдал болсон байна.
Тус сэтгүүл Эдвард Сноудены задруулсан “2010 оны есдүгээр сар гэсэн он сартай, “маш нууц” хэмээн ангилагдсан баримт бичигт тэмдэглэгдснээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Европын холбоог дипломат зорилгоор Вашингтоноос тагнаж байсныг хангалттай нотолно гэж мэдэгдсэн юм.
Учир нь чагнах тусгай программыг Европын холбооны барилгууд болон дотоод сүлжээнүүдэд суулгасан байжээ. Энэ нь тус сүлжээнд АНУ-ын мэдээллийн тусгай ажилтнууд чөлөөтэй нэвтэрч, мэдээлэл авах боломжтой гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл Европын холбооны Нью-Йорк хот дахь төлөөлөгчид ч мөн программын хараанд аль хэдийн өртсөн байснаа хэзээ хойно мэдсэн хэрэг болсон байна.
Европын холбооны улсууд, тэр дундаа Герман улсын эгдүүцлийг ихээхэн төрүүлсэн эл мэдээллээс үүдэн тус холбооноос Барак Обамагийн Засгийн газрыг Европын иргэдийн эрхэнд халдаж, сөрөг үр дагавар гаргахгүй байхыг сануулсан байна. Мөн эл асуудлаар түргэн хугацаанд бодит тайлбар хийхийг шаарджээ.

Ийнхүү өнгөрсөн зургадугаар АНУ-ын төрийн тэргүүн хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой ХБНГУ-д хийсэн айлчиллын үр дүн салхинд хийсэв бололтой. Нэг хэсэг ОХУ-ын цагаачлалын албанд түр орогнох хүсэлтээ илэрхийлснээс өөр онцлох мэдээллэлгүй байсан Эдвард Сноуден “Мэдээллийн дууч” шагнал хүртэснээр АНУ-ыг дахин сандаргахад хүрсэн байна.
Эдвард Сноуден “Мэдээллийн дууч” шагнал хүртэж, АНУ-ыг дахин сандаргалаа | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.