НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан юм.
Энэ журам нь нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оны зорилтын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ.
Жижиг, дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчдэд хөнгөлттэй, уян хатан нөхцөлтэйгээр зээл олгох энэхүү шинэ журмыг танилцуулж, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцох зорилгоор "Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид"-ийн анхдугаар зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгуулах гэж байна.
Зөвлөлгөөнд нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн бизнес эрхэлдэг 350 иргэн оролцох бөгөөд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрт санал авч үндсэн үйл ажиллагаа болон бодлогын бичиг баримтад иргэдийн саналыг тусгахаар төлөвлөжээ.
Зөвлөлгөөн Нийслэлийн Засаг захиргааны V-р байр, Нийслэлийн иргэний танхимд зургаадугаар сарын 27-ны өдөр 08.30 цагаас эхлэх юм.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн анхдугаар зөвлөлгөөн өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 1142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.