Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 9 дүгээр сарын 5-9-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөл, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 189 дуудлага хүлээн авчээ.
Тус алба "Шударга байдлын үнэлгээ" судалгааны ажлыг гүйцэтгэх хүрээнд уг судалгаанд хамрагдах байгууллагуудаас үйлчилгээ авсан нийт 10456 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон 2370 төрийн албан хаагч, 1461 шинжээчээс холбогдох асуулгын дагуу мэдээллийг цуглуулаад байна.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.