Шууд Chart

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг БОАЖЯ-ны төлөөлөлтэй уулзлаа

2022-09-16 09:27:25

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Б.Алтанзул, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд, агаарын бохирдлыг бууруулахад түлшний чанарыг сайжруулах талаар авч буй арга хэмжээ, хөрсний бохирдол, усны бохирдол, хог хаягдал, ногоон байгууламж дээр хэрэгжүүлсэн ажлууд хийгдсэн, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц болон цаашид агаар, орчны бохирдлыг бууруулахад хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажлын талаар санал солилцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.


Байнгын хорооны дарга Б.Саранчимэг БОАЖЯ-ны төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй