Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Худалдааны ерөнхий төлөөлөгч, Гадаад хэргийн яамны Туслах дэд сайд Сара Уилшоу-тай 2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтаар Канадын Худалдааны ерөнхий төлөөлөгчийн газрын туршлага, үйл ажиллагааны загварыг Монгол Улсад нутагшуулах боломжийг судлах, худалдааны боловсон хүчнийг чадавхжуулах, цахим худалдааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн алба болон хувийн хэвшилд зөвлөгөө өгөх, хоёр талын худалдааны зөвлөлдөх механизмыг бий болгох, худалдааны чадамжийг өсгөх, стратегийн бодлого баримтлах зэрэг чухал асуудлаар ярилцав.
Элчин сайд Я.Ариунболд Канадын худалдааны ерөнхий төлөөлөгч бөгөөд Гадаад хэргийн яамны туслах дэд сайдтай уулзав | ||
Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.