Шууд Chart

“Эдийн засгийн хүндрэл орон сууцны үнэд хэрхэн нөлөөлөв” сэдэвт уулзалт ярилцлага болно

2014-06-27 11:02:49

Монгол Улсын эдийн засаг унаж, хувийн хэвшлийнхэн ажлын байраа цөөрүүлжээ. Мөн барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт ч энэ байдал ажиглагдаж барилгын үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, түрээсийн зах зээлд цочрол өгч эхэлсэн юм.

Тиймээс Эдийн засгийн өөрчлөгч клуб нь “Эдийн засгийн хүндрэл орон сууцны үнэд хэрхэн нөлөөлөв” сэдэвт уулзалт ярилцлагыг өнөөдөр 11:00-13:00 цагийн хооронд “Мастер Пропертис” ХХК-тай хамтран зохион байгуулахаар боллоо.

“Мастер Пропертис” ХХК нь барилгын компани, хөрөнгө оруулагчид, хувь хүмүүс, сэтгүүлчдэд зориулан “Орон сууцны үнийн индексийн судалгаа”-г өөрийн санхүүжилтаар хийжээ.

Энэ нь Монголд хувийн байгууллага орон сууцны үнийн индексийг бодитоор тооцсон анхны тохиолдол болж байгаа юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Эдийн засгийн хүндрэл орон сууцны үнэд хэрхэн нөлөөлөв” сэдэвт уулзалт ярилцлага болно  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй