![](/uploads/201001/news/thumb/.png)
Монголын волейболын холбооны үндэсний лигийн тойргийн тоглолт өндөрлөлөө. Эмэгтэйчүүд гурав, эрчүүд хоёр тойрог тоглож, медалийн төлөө өрсөлдөх багуудаа тодруулсан юм. Лигт энэ жилээс шинээр орж буй “Энагура” баг гурван тойргийн хоёрт нь түрүүлж, нэгд нь гуравт орсон амжилтаар финалд шалгарах эрхээ хамгийн түрүүнд авсан. Тэдэнтэй лигийн олон удаагийн аварга “Эрчим” өрсөлдөхөөр болсон юм. Харин хүрэл медалийн төлөө “Уурхайчин”-“ТЭЦ IV” тоглоно.
Харин эрчүүдийн тэмцэл нэлээд сонирхолтой өрнөж, “Харх”-“Эрчим” багууд шигшээ тоглолтод шалгарлаа. Хүрэл медалийг “Уурхайчин”-“Буянт-Ухаа” булаалдахаар болов.
Плей-оффын тулаан баасан гаригт эхлэх бөгөөд түрүүлж хоёр хожсон нь ялагч болох юм.
Тоглолтын дүн
Эрчим-Уурхайчин (эм) 3:2
Амин бүрд-ТЭЦ IV (эм) 3:0
Ноён-Уурхайчин (эр) 3:2
Эрчим-Буянт Ухаа (эр) 3:1
Тойргийн тоглолт өндөрлөлөө | ||
Үзсэн: 1368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.