Шууд Chart

“Хамт алхъя”-2014 явган аялал болно

2014-06-27 11:06:42

Монголын залуучуудын холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд залуусыг спортод элэгтэй болгох, чөлөөт цагийг нь зөв өнгөрөөх мөн залуучуудаа спортын дор нэгдэхийг уриалж 2012 оноос хойш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд “Баарлуу биш заалруу”, “И юу О юу”, 2014 оныг “Архитай биш тархитай” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд МЗХ-оос гарч байгаа бүх үйл ажиллагаа орон даяар тархан давалгаалж  байгаа юм.

Аймгууд “Спирт үү, спорт уу” аяныхаа нээлтийг хийж өглөө эрт гүйх, явган аялалд явах, олон төрөлт спортын тэмцээнийг сум орон нутагтаа зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл энэ удаад Улаанбаатар хот дахь Архангай аймгийн залуучуудын холбоо санаачлан “Хамт алхъя-2014” явган аяллыг зохион байгуулах гэж байна. Аялал Драмын театр- Төрхурахын ам- Богд Хан уулын оргил Цэцээ гүн- төрхурахын ам- Улаанбаатар хот Драмын театр гэсэн маршрутын дагуу болох бөгөөд 6-р сарын 28-ны өглөөний 08:00 цагт эхлэх юм байна.

Олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдах бөгөөд аялагч бүр өөрийн төрсөн нутгийнхаа талаар бусадтайгаа хуваалцаж нэгэн өдрийг цэвэр агаарт, спортоор хичээллэж өнгөрүүлэхийг урьж байна.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хамт алхъя”-2014 явган аялал болно  
Үзсэн: 2048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй