Дэлхийн 138 улсын иргэдийн дунд ундны усны чанарын талаар санал асуулга бүхий судалгаа явуулахад исландчуудын 98 хувь нь усны чанарт сэтгэл хангалуун байна гэж хариулжээ.
АНУ-ын нийгмийн судалгааны “Gallup” компаниас хийсэн уг судалгаанд Швед (97%), Финланд (95%), Австри (95%), Дани (95%) зэрэг орнуудын иргэд ундны усны чанарт хамгийн сэтгэл хангалуун байдаг болох нь тогтоогдсон байна.
Харин дэлхийн голлох орнууд болох Британи (92%) есдүгээрт, АНУ (85%) 22 дугаарт, Бразил (71%) 62, Хятад (70%) 67, ОХУ (44%)129 дүгээр байрт оржээ.
Азийн орнуудаас, Индонез (89%) 15-д, Япон (86%) 19-т, Филиппин (82%) 28 дугаарт оржээ.
Судалгааг өнгөрсөн онд сонгосон 138 улс болгоны 15-аас дээш насны 1000 хүний дунд хийсэн учир судалгааны дүнгийн бодит байдалтай нийцэх магадлал 95 хувьтай юм.
Дэлхийн улсуудын ундны усны чанарыг судалжээ | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.