Шууд Chart

Цэцэг төв дөрвөн замын уулзвартай боллоо

2014-06-27 13:53:33

Улаанбаатарын түгжрэл ихтэй уулзваруудыг дөрвөн замын уулзвар болгох ажил өнгөрсөн жилээс эхэлж, Чингис бондын хөрөнгөөр санхүүжиж байгаа юм. 2013 онд 18 уулзвар шинэчилсэн бол энэ жил 12-ыг шинэчлэхээр төлөвлөжээ. “Гудамж” төслийнхөн энэ оны эхний ажлаа дуусгаж, Цэцэг төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбосон шинэ гудамж, замыг өнөөдөр хүлээлгэж өглөө. 

Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газрын хаалттай байсан энэ газрыг нээлттэй гудамж болгосноор Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамжны авто замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч, иргэд цаг, мөнгөө хэмнэх, тав тухтай зорчих боломжтой болж байна.
 
Цэцэг төвийн дөрвөн замын уулзварын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, “Хаана түгжрэл ихтэй, шатахуун их зарцуулж, цаг хугацаа алдаж, хөрөнгө урсч байна тэнд “Гудамж” төсөл хэрэгжинэ. Ирэх долоо хоногт 100 айл болон III, IV хорооллын Энэбишийн өргөн чөлөөний уулзварыг өргөтгөж хүлээлгэн өгнө” гэж хэллээ.
 
Энэхүү шинэ гудамж, замын зураг төслийг “Гудамж” төслийн захиалгаар “Эй Ай Би” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж, Японы Си Си Ти Ай инженеринг интернэйшнл компани зөвлөхөөр ажилласан бөгөөд
  уг уулзварыг шинэчлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цэцэг төв дөрвөн замын уулзвартай боллоо  
Үзсэн: 2936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.169.49.xxx [203.169.49.xxx] 2014-06-28 10:30
arai orgon 4mashini ursgaltai xiixgui de odoo xun bur enuugeer ni yavad boon tugjee l nemegdene de
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-27 18:48
wow ymar goyo iin be yavj uzhiimsaan
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-06-27 15:13
"Эйч Ай Би", "Си Ти Ай" гэдэг нэрийг нэг нь буруу бичээд бусад нь хуулаад буруу бичээд байгаа бололтой

Бидэнтэй нэгдээрэй