250 мянгаас 40 мянган жилийн өмнө Европ, Азиар дамжин амьдарч байсан Неандерталууд өвс, ногоогоор хооллодог байсныг Испанийн өмнөд хэсгээс олдсон дурсгалаас үндэслэн тогтоожээ.
Чулуужсан үлдэгдэл нь эртний хүмүүсийн хоол хүнсний талаар тодорхой мэдээлэл өгч байгаа гэж эрдэмтэн Аинара Систиага ярьжээ.
Эрдэмтэд өмнө нь Неандертал хүмүүсийг махчин гэж үзэж байсан ч чулуужсан өтгөн, шүдийг нь шинжилж үзэхэд мах хэрэглэж байсан гэсэн ул мөр олдоогүй байна. Гэхдээ гал түлж, чулуун зэвсэг хэрэглэж байсан ул мөр олджээ.
Тэд буга, морь зэрэг амьтдыг агнаж иддэг байсан гэсэн нотолгоог үгүйсгэж, жимс, самар, булцуу хэрэглэдэг байсан гэсэн шинэ үндэслэл гаргажээ.
Эртний хүмүүс өвсөн тэжээлтнүүд байжээ | ||
Үзсэн: 2194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.