Шууд Chart

Монгол-Япон цэргийн инженерийн багийнхан хамтарна

2014-06-27 13:58:43

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн командлагч генерал Ивата Киёофүми тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Өчигдөр тэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нартай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

Харин өнөөдөр Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн сургалтын баг Монгол Улсын Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай ротын бүрэлдэхүүн, БХИС-ийн ЦИС-ийн багш нартай хамтран хатуу хучилттай зам байгуулах талаар туршлага солилцох, хамтран хийх зам төлөвлөх, замын хэмжилт хийх сургалтын нээлтийн ажиллагаанд оролцож байна.
 
Мөн “Хааны эрэлд-2014” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуулийн үйл явцтай танилцаж, өөрийн улсын цэргийн алба хаагчидтай уулзах юм. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монгол-Япон цэргийн инженерийн багийнхан хамтарна  
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй