Шууд Chart

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт ажиллалаа

2022-09-21 16:26:36

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн БЗД-ийн Засаг даргын орлогч, тус дүүргийн 17-р хорооны удирдлагын төлөөлөл өнөөдөр Баянзүрх дүүргийн 7, 11, 17, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байна.

Ингэхдээ тус дүүргийн 17- р хорооны нутаг дэвсгэр буюу Да хүрээ авто зах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв орчмын хөрсний бохирдлын асуудлаар иргэд болон холбогдох албаныхантай газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал, БЗД-ийн 17-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь тус хорооны суурьшлын бүсэд бохироо ил задгай урсгаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж өнөөдрийг хүрчээ. Эмнэлгийн бохир ил задгай урсдаг тус хэсэг газар үерийн далангаас эхлээд Амгалан цахилгаан станц хүртэл үргэлжилдэг төдийгүй бохирын өмхий үнэр энэ орчимд тархаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг хорооныхон ярьж байлаа. Харин эмнэлгийн удирдлагын ярьж буйгаар дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа ч бохирын хоолойг шийдэх төсөв байхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүрсэн гэв. Орчныг бохирдлыг бууруулах үндэсний хорооноос тус суурьшлын бүсийн ойр орчмыг цэвэрлэх, хөрсний бохирдлыг саармагжуулах чиглэлээр тус хорооны иргэдтэй хамтран ажиллаж ирсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй гэдгийг иргэд хэлж байлаа.

Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дээрх асуудлыг шийдвэрлэж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бохирын шугам холбох өртөг бүхий зардлыг ОББҮХ-ноос яаралтай шийдэж, иргэдийн эрүүл мэндэд хор учруулж байгаа энэ мэт асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт ажиллалаа   
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй