НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн нэгдүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачиж зөөж шилжүүлдэг журамтай болсон.
Гэвч тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг зэрэг гомдол иргэдээс ирсээр байгаа тул тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ. Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна.
Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан авто машинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч авто машинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ.
Машиныг ачилгүйгээр дугуйг нь цоожилдог болно | ||
Үзсэн: 1326 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.