Шууд Chart

Шинээр томилогдсон консул Жон Ынхуаг хүлээн авч уулзлаа

2022-09-21 17:49:39

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд шинээр томилогдсон консул Жон Ынхуаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр консулаар томилогдсонд нь баяр хүргээд, цаашдын хамтын ажиллагаа, хоёр орны иргэдийн харилцан зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консул Жон Ынхуаны зүгээс  харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, мөн Монгол Улсын иргэдэд виз олголтын тал дээр уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГИХГ


Шинээр томилогдсон консул Жон Ынхуаг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй