Монголбанкны дэргэдэх Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл энэ сарын 23-ны өдөр хуралдсан байна. Хуралдаанаар ББСБ-уудыг Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд оролцуулах, гадаад валютын своп, Форвард хэлцэл байгуулах болон Монголбанкны үнэт цаас худалдан авах, бичил санхүүгийн зээлийг дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагаанд хамруулах боломжийн тухай хэлэлцэн тодорхой шийдлүүдэд хүрчээ.
Мөн энэ үеэр Монгол Улсын зээлжих зэрэглэл, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн шинжилгээ (3) Монгол Улсын гадаад секторын болон гадаад валютын дотоодын захын тойм, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн шийдвэрийн тухай зэрэг асуудлыг авч хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгөхөөр болсон байна.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралджээ | ||
Үзсэн: 1151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.