Шууд Chart

158 иргэн гэмт хэрэгт холбогджээ

2014-06-27 15:53:50

Энэ сард хилийн чинадад манай улсын нийт 158 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чинад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлжээ.

Хэргийн төрлөөр авч үзвэл хулгай 87, хүний амь нас хохироосон нэг, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн  22, оршин суух журам зөрчсөн 14, биеэ үнэлсэн найм, танхай 13, замын хөдөлгөөний журам  зөрчсөн долоо, хүчин тав, хар тамхи биедээ авч явсан хэргээр нэг иргэн тус тус саатуулагдан шалгагдаж байна. БНХАУ-д 99, БНСУ-д 21, Хонгконгт зургаа, Туркэд зургаа, АНУ-д 11, ОХУ-д тав, БНЧехУ-д гурав, Польшид хоёр, Сингапурт гурав, Австри, Унгарт тус бүр нэг иргэн шалгагдаж байна.

Консулын газрын удирдлага БНХАУ-ын Гуанжоу хотод ял эдэлж буй таван эмэгтэй, Хонгконгт ял эдэлж буй иргэдтэй очиж уулзан  санал хүсэлтийг  сонссон бөгөөд энэ сарын 26-нд тэдний ар гэрийнхэнтэй нь уулзаж холбогдох мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа.

Манай иргэд гадаадад зорчиж явахдаа суугаа орны хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар анхаарах шаардлагатай байна.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

158 иргэн гэмт хэрэгт холбогджээ   
Үзсэн: 963 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй