Шууд Chart

Ази тивийн АШТ-ийг манай улсаас 17 шүүгч шүүнэ

2013-07-23 16:19:24

Манай улсад энэ сарын 25-28-ны өдрүүдэд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. “Буянт Ухаа” спортын цогцолборт болох уг тэмцээнийг шүүх шүүгчид болон зочид төлөөлөгчдийн бүрэлдэхүүн манай улсад хүрэлцэн ирсэн байна.

 Чөлөөт бөхийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг нийт 45 шүүгч шүүн явуулах бөгөөд манай улсаас Олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар, Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Адуучийн Баасанхүү, Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Лувсан-Ишийн Болормаа тэргүүтэй 17 шүүгч ажиллахаар болжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ази тивийн АШТ-ийг манай улсаас 17 шүүгч шүүнэ  
Үзсэн: 1293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй