Шууд Chart

Манай тамирчид “Таеквон-До”-оос таван медаль хүртлээ

2013-07-23 16:21:47

Болгарийн нийслэл Софи хотноо болсон 18 дахь удаагийн Олон улсын таеквон-догийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнээс манай баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 90 орны  таеквон-дочид өрсөлдсөн байна. Харин манай улсаас албаны хүмүүс, шигшээ багийн тамирчид нийлээд 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ.
 
18    дахь удаагийн олон улсын таеквон-догийн ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчид:
 
1.      Сүүдэр тулаан буюу түлийн нэгдүгээр данны эрэгтэй төрөлд Б.Бишгарав  алтан медаль
2.      Сүүдэр тулаан буюу түлийн нэгдүгээр данны эмэгтэй төрөлд Я.Энхзул хүрэл медаль
3.      Хатуу биет хугалах эмэгтэй төрөлд М.Мөнхжаргал алтан медаль
4.      Хатуу биет хугалах эмэгтэй багийн төрөлд мөнгөн медаль /М.Мөнхжаргал, Ц.Дэлгэрцэцэг, н.Гэрэлмаа, С.Будхүү, Г.Уранбилэг, /
5.      Тулааны төрлийн эмэгтэй -45 кг жинд Г.Уранбилэг хүрэл медалийг тус тус хүртжээ
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Манай тамирчид “Таеквон-До”-оос таван медаль хүртлээ  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2015-12-18 21:31
sain bnu 2011 ymu 2010 ond hiij bsn newtrvvleg bga bol uu

Бидэнтэй нэгдээрэй