Шууд Chart

“Халх голын цом” яруу найргийн наадам боллоо

2014-06-30 09:19:58

Залуу үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, улс түмний найрамдал, энх тайван, эв нэгдлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын Дорнод аймаг, домогт Халхын гол нутгийн нэрээр нэрлэгдэх урлагийн шилдэг бүтээл туурвих явдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор зарлагдсан “Халхын голын цом” яруу найргийн наадам аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. 

Халх голын тулалдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан үндэсний хэмжээний наадмыг Монголын Зэвсэгт хүчний өдөр буюу гуравдугаар сарын 18-наас эхлэн нийт зохиолч, яруу найрагчийн дунд орон даяар зарласан билээ.

Наадамд нийтдээ 84 бүтээл ирсэн бөгөөд шилдэг 25 яруу найрагчийг шалгаруулж эцсийн шалгаруулалтаа хийсэн юм. Наадмыг  аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа юм.

Ардын уран зохиолч Т.Галсан, Болор цомын эзэн Арлааны Эрдэнэ-Очир, Болор цомын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Мягмаржав, О.Цэнд-Аюуш, П.Батсайхан, Ж.Нэргүй, С.Оюун, М.Саруулдалай, М.Уянсүх, Энхжаргал нарын Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Ховд, Дархан-Уул аймгийн болон Улаанбаатар хотын 25 яруу найрагч уг наадамд оролцож уран бүтээлээ толилуулсан юм.

Утга уянга, гүн гүнзгий санаа агуулсан яруу найргийн бүтээлүүдийн дотроос МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Нэргүйн уран бүтээл шалгарч тэргүүн байрыг хүртжээ. Эдгээр бүтээлийг Халх голын 75 жилийн ойд зориулан гаргах номд оруулах юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Халх голын цом” яруу найргийн наадам боллоо  
Үзсэн: 1281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй