Шууд Chart

Хувьсгалчдын гудамжны засварын ажил ирэх сард дуусна

2014-06-30 09:25:51

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа билээ.

Зам барилгын ажлын хүрээнд 2014 оны тавдугаар сарын 9-нөөс эхлэн эхний хоёр км замыг хаасан бөгөөд ирэх сарын 9-нд нээхээр замын өргөтгөл, далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуурх ус зайлуулах дөрвөн төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлуудыг хийгээд байна.

Зургаадугаар сарын 27-ноос энэ замын суурь хучилтын ажил эхэлсэн. Зүүн эхлэл хэсгийн нэг км замын хойд урсгалд суурь болон өнгө хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийж дуусгахаар замчид ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хувьсгалчдын гудамжны засварын ажил ирэх сард дуусна  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй