Шууд Chart

Эрчүүдийн арьс арчилгаа

2014-06-30 09:35:15

Одоо үед зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд өөрийн гоо сайхан, бие галбиртаа анхаардаг болсон. Тиймээс эрчүүддээ зориулж дараах зөвлөгөөг хүргэж байна.
 
1. Нүүрээ цэвэрлэх.
Нүүрээ хуурайшихаас хамгаалж нүүрний скраб хэрэглэ. Мөн нүүрэн дээр бохирдолтоос болж үүсдэг элдэв батга, улаан толбыг арилгахын тулд нүүрээ сайтар цэвэрлэж байх нь зүйтэй.
2. Сахлаа хусах.
Арьсныхаа онцлогыг мэдэж авсан бол сахлаа хусахаас амархан зүйл гэж байхгүй. Ихэнх эрчүүд сахлаа өдөр бүр хусдаг ч иргүй хутгаар хусах гэж хичээгээд байдаг нь тэдний хамгийн том алдаа. Сахлаа хусах бүртээ шинэ сахлын хутга хэрэглэх нь зүйтэй. Зарим үед сахлаа хусахгүй байсан ч зүгээр.
3. Арьсаа чийгшүүлэх.
Нарны туяа бол арьсны нэг номерын дайсан. Арьсыг хуурайшуулж, баллаж орхидог. Арьсныхаа чийглэг байдлыг хадгалахын тулд өдөр бүр арьсныхаа онцлогт тохирсон тос түрхэж байх нь чухал. Глицерин, эсвэл чийгшүүлэгчтэй лосьон сонгохоо мартуузай. Спиртийн найрлагатай тос, чийгшүүлэгч лосьон арьсыг аврахаасаа илүү хуурайшуулдаг.
4. Уруулаа арчлах.
Уруул хуурайшиж хагарах, омголтох нь уур амьсгал, салхитай холбоотой. Хэрэв та өдрийн ихэнх цагийг гадаа өнгөрүүлдэг бол уруул өнгөлөгч бальзам хэрэглэхээс бүү цааргалаарай.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Эрчүүдийн арьс арчилгаа   
Үзсэн: 2373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй