Шууд Chart

Монгол охин Азийн шатрын аварга болжээ

2014-06-30 09:35:46

Энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохиогдож байгаа өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас дөрвөн хүүхэд оролцож байна. 

Узбекистан улсын Ташкент хотноо явагдаж байгаа тус тэмцээний өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний зургаа хүртэлх насны охидын ангиллын Стандарт буюу Сонгодог шатрын төрөлд Батцоожийн Энхлэн түрүүлжээ.

Мөн энэ сарын 24-нөөс ирэх долоодугаар сарын 2-ны хооронд Шри Ланка  улсын нийслэл Коломбо хотод зохиогдож байгаа тэмцээний “Рапид” төрөлд “Урамтай шатар” клубын тамирчин Есөнтөмөрийн Төгстөмөр түрүүлжээ.
 
Тэрээр долоон өрөг тоглосон бөгөөд ганц ч хожигдоогүй байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монгол охин Азийн шатрын аварга болжээ  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй