Шууд Chart

Умард Солонгос богино тусгалын хоёр пуужин туршив

2014-06-30 13:23:45

Умард Солонгосын арми зүүн эргээс хоёр пуужин далай руу харвасан гэж Өмнөд Солонгосын тал мэдээллээ. Өмнөдийн батлан хамгаалах яам энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч "Yonhap" агентлаг Р-11 төрлийн, 500 км-ийн тусгалтай пуужин харвасан гэж дамжуулжээ. Энэхүү туршилтаас хэдэн өдрийн өмнө Пхеньян нарийвчилсан тусгалтай шинэ пуужингуудаа харвасан байна. 

Хойд Солонгосын ойрын холбоотон Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Өмнөд Солонгост айлчлах бөгөөд айлчлалынхаа үеэр Умардын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэх ажээ. БНАСАУ нь 2006, 2009, 2013 онд тус тус цөмийн туршилт явуулсан бөгөөд цөөн тооны цөмийн бөмбөг үйлдвэрлэх хангалттай материал тус улсад бий гэж үздэг. Гэхдээ пуужингаар тээвэрлэхэд тохирохуйц жижиг хэмжээтэй цөмийн цэнэгт хошууг үйлдвэрлээгүй байгаа гэж ажиглагчид үзэж байна.

РАЛЬДИЙ.A  /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Умард Солонгос богино тусгалын хоёр пуужин туршив  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй