Шууд Chart

Азийн хамгийн баян эрхмийн нойрыг юу хулжаав?

2014-06-30 10:19:46

Хүн амын орлогын ялгаа нэмэгдэж буй нь миний нойрыг хулжааж байна гэж Хонгконгийн тэрбумтан, Азийн хамгийн баян хүн Ли Ка-Шин мэдэгдлээ. Хэрэв эрх баригчид дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ байдал шинэ хэм хэмжээ болж магадгүйг тэрээр мөн анхааруулсан байна. "Cheung Kong Holdings" компанийн ерөнхийлөгч Ли Хятадын Шантоу Их Сургуулийн оюутнуудад лекц унших үеэрээ Засгийн газар баян, хоосны ялгааг арилгахын тулд төсвийн хөрөнгийг хуваарилахдаа уян хатан, далайцтай бодлого баримтлах ёстой хэмээн онцложээ.

Хонгконгийн иргэдийн хувьд 2017 онд удирдагчаа хэрхэн сонгох асуудал дээр санал хуваагдсан байдалтай байгаа бөгөөд 750 мянга гаруй хүн албан бус санал асуулгад оролцоод байгаа юм. Сонирхуулахад, Ли Ка-Шин 32.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Bloomberg-ээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын индексийн 17-рт бичигддэг бөгөөд тэрээр өглөө 5 цагт босон радиогоор мэдээ сонсч, өдөр бүр 90 минутын турш гольф, усанд сэлэлтээр хичээллэдэг зуршилтай нэгэн ажээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Азийн хамгийн баян эрхмийн нойрыг юу хулжаав?  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй