"General Motors" компани АНУ-д хагас сая орчим автомашинаа эргүүлэн татаж байна. Энэ нь доголдолтой аюулгүйн дэр болон бусад асуудлаас үүдэлтэй гэдгийг компанийн зүгээс мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гарагт эргүүлэн татсан загварууд дунд "Chevrolet Cruze", "Silverado" болон "GMC Sierra" зэрэг төмөр хүлгүүд багтсан байна. Автомашины аюулгүйн дэрний механизмд үүссэн асуудлаас болж салон руу металл шидэгдэх, эсвэл аюулгүйн дэр ажиллахгүй байх зэрэг эрсдлүүд бий болоод байгааг "General Motors" анхааруулжээ. Энэ сарын эхээр тус компани нэмэлтээр 500 мянган "Chevrolet Camaro" загварыг эргүүлэн татсан бөгөөд үүнээс өмнө асаалтын системд нь доголдол гарсныг олж тогтоогоод байсан аж. Дашрамд дурдахад, "Chevrolet Camaro" нь Номин Моторс компанийн Монголд борлуулдаг автомашинуудын нэг юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"General Motors" хагас сая автомашинаа эргүүлэн татна | ||
Үзсэн: 1487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.