Шууд Chart

Элчин сайд Г.Мөнхбаяр архивын салбарт хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав

2022-10-03 17:34:14

“Монгол Улсын Архивын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Төрийн архивын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны протокол”-д Монгол Улсын Архивын ерөнхий газрыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, БНТУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Төрийн архивын ерөнхий газрын дарга Угур Унал нар 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Анкара хотноо гарын үсэг зурав.

Энэхүү баримт бичгийг байгуулснаар архивын сан хөмрөгөө баяжуулах судалгаа, шинжилгээний ажил зохион байгуулах, цахим болон орчин үеийн дэвшилтэт технологи, сэргээн засварлалт зэрэг асуудлаар харилцан туршлага судлах боломж нээгдэж байна.

Эх сурвалж: ГХЯ


Элчин сайд Г.Мөнхбаяр архивын салбарт хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй