Шууд Chart

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцэв

2022-10-08 08:48:02

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд өчигдөр “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцүүллээ.

Засгийн газрын 2019 оны 223 дугаар тогтоолын дагуу Хөгжлийн банк болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны үнийг жилийн зургаан хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаанд  Хөгжлийн банканд эргэн төлөх үүргийг нийслэл хүлээсэн юм. НИТХ-ын 115 дугаар тогтоолоор дээрх орон сууцны хорооллын 30 хувийг түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, үлдсэн 40 хувийг газрыг орон сууцаар солих хэлбэрээр хуваарилахыг үүрэг болгожээ. Тус орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, төлбөрийн эргэн төлөлтийг бүрдүүлэх болон ашиглалтын үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК хариуцан ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр иргэдийн зээлийн төлбөр төлөлт саарч, мөн барилгын материалын үнэ өсөж, хил хаагдсаны улмаас чөлөөлсөн газруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр саатсан нь нийслэлийн гэрээгээр хүлээсэн зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж буй юм.

Хотын дарга эдийн засаг хүнд байгаа үед хууль, дүрэм, журмыг сайтар баримтлах ёстойг анхааруулж байлаа.


“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцэв  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй