“Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг "Комирнэти" вакцинаар 5-11 насны хүүхдийг вакцинжуулахад эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах” сэдэвт сургалт өчигдөр ЭМЯ-ны хурлын зааланд боллоо.
Сургалтыг ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан нар нээж үг хэлэв.Сургалтад аймаг, нийслэлийн 35 НЭМХ-ийн дарга, дархлаажуулалт хариуцсан 50 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцсон юм.
Сургалтаар “Коронавируст халдвар(КОВИД-19) -ын эсрэг Комирнэти вакцинаар 5-11 настай хүүхдийг вакцинжуулах талаар баримталж буй бодлого, үр дүн, судалгааны тойм, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид анхаарах асуудал, мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах, түгээмэл тохиолдох асуулт, хариулт, зэрэг нийт 10 гаруй сэдвээр НЭМҮТ, ХӨСҮТ-өөс илтгэл тавьж мэргэжил аргазүйгээр ханган ажиллалаа.
"Комирнэти" вакцинаар 5-11 насны хүүхдийг вакцинжуулахад эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт хийлээ | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.