Зургаадугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас үер усны гамшиг нүүрлэлээ. Гамшгийн үеэр Алтай хот үерт автагдаж дулаан болон цэвэр, бохир усны газар доорх шугамууд, улсын болон орон нутгийн чанартай авто замууд усанд автжээ. Түүнчлэн зарим айл өрх, албан байгууллагууд үерт өртсөн байна.
Аймгийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч богино хугацаанд Алтай хотын үерийн даланг сэргээн энэ ажилд иргэд, байгууллагуудыг дайчлан оролцуулжээ. Аймгийн Засаг даргын захирамж гарч үерт автагдсан зам талбайг цэвэрлэх, сэргээн засварлах, бохирдсон орчныг ариутгах ажлыг бүх нийтийн оролцоотойгоор эхлүүлсэн байна.
Үерийн улмаас ард иргэд, байгууллагуудад 400 гаруй сая төгрөгийн хохирол учирсан урьдчилсан тооцоо гарчээ.
Шуурхай мэдээ: Говь-Алтай аймагт үерийн гамшиг боллоо | ||
Үзсэн: 5505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.