Шууд Chart

Монгол Улс, Европын Холбооны Бодлогын хоёрдугаар яриа хэлэлцээ Брюссель хотноо зохион байгуулагдав

2022-10-09 09:44:01

Монгол Улс, Европын Холбооны Бодлогын хоёрдугаар яриа хэлэлцээ 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдав.

Яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Улс төрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн орлогч дарга Энрике Мора нар даргалав.

Яриа хэлэлцээний үеэр талууд бүс нутаг, олон улсын сонирхсон асуудлаар байр сууриа илэрхийлж, дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хямралын асуудлыг тусгайлан хөндөж ярилцав.

Монгол Улс, Европын Холбоо хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх чухал механизм болох Бодлогын ээлжит яриа хэлэлцээг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов.

Эх сурвалж: ГХЯ


Монгол Улс, Европын Холбооны Бодлогын хоёрдугаар яриа хэлэлцээ Брюссель хотноо зохион байгуулагдав  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй