Шууд Chart

Манай улсад С вирусын тархалтыг бүрэн зогсоох боломжтой

2014-06-30 15:26:45

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан дэд дарга Марк Жэкобсыг зургаадугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр дэд сайд “Элэгний с вирусыг Монгол Улсын хэмжээнд бүрэн устгах асуудлаар анхаарч ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс техник тоног төхөөрөмж болон туршлагын тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
 
Хэрвээ элэгний С вирусыг бүрэн устгаж чадвал манай улс с вирусын тархалтыг үндэсний хэмжээнд таслан зогсоосон дэлхийн анхны орон болох юм. Үүнд улс төрийн дэмжлэг маш их хэрэгтэй байна гээд Эрүүл мэндийн яамны зүгээс бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгааг хэлж байсан.
 
Харин ДЭМБ-ын Халдварт өвчин хариуцсан дэд дарга Марк Жэкобс “Монгол Улсад С вирусын тархалтыг бүрэн зогсоох боломжтой харагдаж байна. Та бүхний олон удаагийн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс дэлхийн хэмжээнд  С вирусын эсрэг хэрэглэж эхэлсэн “Sofosbuvir” эмийг 44 дахин хямдралтай үнээр нэвтрүүлж байгаад баяр хүргэж байна. Тус арга хэмжээ нь С вирусыг үндэсний хэмжээнд устгахад ихээхэн ач тусаа өгнө гэдэгт итгэж байна” гээд ДЭМБ-ын зүгээс эмчилгээний удирдамж боловсруулах гэх мэт арга техник болон бусад асуудлаар туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Манай улсад С вирусын тархалтыг бүрэн зогсоох боломжтой   
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй