Шууд Chart

Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2022-10-10 07:29:42



УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 2022 оны 10 дугаар сарын 09-ний ням гарагт Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

Харин өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх юм.

Айлчлалын хүрээнд Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн өдөр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхана.


Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй