Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022-10-10 12:36:31

2022 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи: Хугацааны эхэнд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 14, 15-нд зарим газраар, 16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 5124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй