Шууд Chart

“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

2022-10-11 14:25:08

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул тогтоолын төслийн хүрээнд тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Т.Доржхандыг чөлөөлөх талаар санал хураалт явуулахад гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.


“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй