Шууд Chart

30 мянга орчим хүн амыг цэвэр, бохир ус, дулаанаар хангана

2014-06-30 16:52:33

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер нар "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн нэгдүгээр үе шатны төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  

Нийт гурван жилийн хугацаатай хэрэгжих энэхүү төсөл нь Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм.
 
Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд заагдсан, хөгжлийн хувьд стратегийн ач холбогдол бүхий хэсгүүд болох Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд байгуулагдана.
 
Ингэснээр гэр хорооллуудад цэвэр, бохир ус, дулаан хангамж, хатуу хучилттай авто зам, МСҮТ, цэцэрлэг зэрэг нийгэм эдийн засгийн ач холбогдолтой ажлууд хийгдэх бөгөөд тохилог гэр хороолол бий болох бололцоо бүрдэх юм.
 
Азийн хөгжлийн банк болон Европийн хөрөнгө оруулалтын банкны зүгээс олгох хөнгөлөлттэй зээл, арилжааны зээл ба буцалтгүй тусламжийг оруулан тооцсон дүнгээр нийт 82.08 сая aм.доллар, Улаанбаатар хотын захиргаанаас 22.42 сая aм.долларын санхүүжилтийг хийх бөгөөд нийт 104.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.
 
Төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын авто зам, нийгмийн болон инженерийн дэд бүтэц цогцоор шийдэгдсэн уялдаа бүхий дэд төвүүд бий болох, иргэдэд хүрэх эдийн засгийн болон төрийн үйлчилгээний хүртээмж сайжирна.  
 
Баянхошуу дэд төв:  
         Сонгинохайрхан дүүргийн 7,8,9, 10, 28 дугаар хороог хамарч байна.
         Хүн амын тоо: 21.102        
 
Сэлбэ дэд төв:
         Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо
         Одоогийн хүн ам: 10.443
 
Ажлын байр :
         Хөтөлбөрийн хүрээнд нийт 12.000-22.500 ажлын байр бий болно.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

30 мянга орчим хүн амыг цэвэр, бохир ус, дулаанаар хангана  
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2014-06-30 17:21
bohir usaar hangadag ni yaj bgaan, yu gesen yg yumbe

Бидэнтэй нэгдээрэй