Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах болсонтой холбогдуулан Төрийн өмчийн хороо өнөөдөр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
“Засгийн газар”-аас үндсэн чиглэлд тусгагдсан 22 хуулийн этгээдийн жагсаалт, танилцуулгыг УИХ-д өргөн барьсан байгаа билээ.
Нэр бүхий 22 компанийн 13 хуулийн этгээдийг бүрэн хувьчлах бол 9 хуулийн этгээдийн Төрийн эзэмшлийн хувийг бууруулахаар зорьж ажиллаж байна.
Хувьчлалыг үнэ цэнэтэй, хүртээмжтэй явуулахын тулд мэргэжлийн байгууллагын оролцоо нэн чухал юм.
Тиймээс ТӨХ түүхэнтэй анх удаа хувийн хэвшилтэй хамтран ажиллахаар МҮЦАЭХ-той “Санамж бичиг” үйлдлээ.
Хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн зорилго нь: Хувьчлалын өмнөх бэлтгэл ажлыг хангах тухай зөвлөмж гаргах юм.
ü Хувьчлалын үнэ цэнэд сөргөөр нөлөөлж болохуйц асуудлуудыг шийдвэрлэх, хувьчлагдах жагсаалтад орсон Төрийн өмчит компаниудын үнэ цэнийг өсгөх боломжуудыг бодитой тодорхойлох, хөрөнгө нэмж босгох оновчтой хувилбаруудыг тодорхойлох, хувьчлалын дараах компанийн тогтвортой үйл ажиллагаа, ирээдүйн өсөлтийг тооцоолсон хувьчлалыг зохион байгуулах Компанийн засаглал болон нээлттэй, ил тод байдал зэрэг болно.
Хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Цэдэнрагчаа нар үйлдлээ.
“Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 1279 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.