Шууд Chart

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1250 иргэн, албан тушаалтан хамрагдлаа

2022-10-12 12:08:41

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хөвсгөл аймгийн ИТХ-аас ирүүлсэн “Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”-ийн төсөл, “Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын ёс зүйн дүрэм”, “Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”, “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” зэрэг дүрэм, журмыг хянаж, холбогдох саналыг тусгуулахаар хүргүүлэв.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 12 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 1250 иргэн, албан тушаалтныг хамрууллаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ: Авлигын эсрэг сургалтад 1250 иргэн, албан тушаалтан хамрагдлаа  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй