Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбооны төлөөлөгчидтэй уулзаж, тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөр авах цэгийг цахимжуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Сайд С.Бямбацогт тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн цахимжуулснаар торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан эсэхийг бүрэн хянах боломжтой. Мөн өнөөдрийн байдлаар төлбөр авах цэгүүд нэг жилд 10 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Үүнээс 50 хувийг нь үйл ажиллагааны зардалд, үлдсэн 50 хувийг л авто замын засвар арчлалтад зарцуулдаг. Эдгээрийг бүрэн цахимжуулснаар 20-30 тэрбум болж нэмэгдэх боломжтой. Ингэснээр замын засвар арчлалтыг чанартай, сайн хийх, үргүй зардлыг бууруулах боломж бүрдэнэ. Энэ нь илүү орчин үеийн шинэлэг шийдэл төдийгүй, иргэдэд төлбөр төлөх гэж хүлээгдэл үүсэхгүй, “галын хайч” сунгаж бэлэн мөнгө авдаг цаг үеэсээ хоцрогдсон байдал арилж, түгжрэл буурах, осол аваар багасах ач холбогдолтойг хэлэв.
Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбоо хамтран санал хүсэлтүүдээ нээлттэй тавьж, автотээврийн салбарын үйл ажиллагааг хялбар, үр дүнтэй болгоход хамтран ажиллахаар тохирлоо.
Эх сурвалж: ЗТХЯ
| Төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна | ||
| Үзсэн: 318 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.