УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг томилохоор төсөлд тусгажээ.
Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.7 хувь нь дэмжиж, "Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоол батлагдав.
Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар холбогдох тогтоолын төслийг хэлэлцэв. Уг төсөлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Пүрэвдорж нар санал хэлсэн.
Х.Нямбаатар гишүүний гаргасан саналын дагуу “Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналаар санал хураалаа. Хуралдаанд оролцсан гишүүдийн 71.4 хувь нь эл горимын саналыг дэмжсэн тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.
| УИХ: Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт орууллаа | ||
| Үзсэн: 497 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.