Шууд Chart

ХЗБХ-ны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цагалварыг батлав

2022-10-12 15:49:22

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалтын дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ талаар Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 10 дугаар сард Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.

Түүнчлэн хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэлх асуудлын хүрээний хууль, УИХ-ын бусад шийвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй аж.

Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь буюу 85.7 хувь нь дэмжснээр “Монгол УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.


ХЗБХ-ны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цагалварыг батлав  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй