Шууд Chart

Олимпийн аваргынд нуган үр мэндлэв

2010-01-13 19:47:07

"Бээжин-2008" олимпийн наадмаас алтан медаль хүртэн, монгол зон олныхоо хүслийг биелүүлсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр энэ долоо хоногийн эхний өдөр үрийн зулай үнэрлэв. Түүний гэргий Болдтөрийн Оюунбилэг 2010 оны нэгдүгээр сарын 11-ны өдөр олимпийн аварга ханьдаа нуган үр төрүүлж өгч, "Жаргалан" хотхонд аж төрөх залуу хос ийнхүү жаргал цэнгэлд умбав. Гэвч "Лондон-2012" олимпийн оргилд "авирах" зорилготой Түвшээ аварга өчигдөр Сүвон хотноо "хөшгөө нээх" дэлхийн шилдгийн шилдэг жүдочдын цомын тэмцээнд хүч сорихоор Гуулин улсыг зорьсон байна.

Нийтэлсэн: Б.Багабанди

Олимпийн аваргынд нуган үр мэндлэв  
Үзсэн: 1626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй