Шууд Chart

Үндэсний Геологийн албаны үйл ажиллагаатай танилцлаа

2022-10-13 09:42:54

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар /2022.10.12/ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, түүний харьяа Чулуун дээжийн сан болон Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төв /хуучин нэрээр/-ийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтаар сайд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, ажлын явц, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, салбарын бодлого, шийдвэрийн талаар, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Тэрээр, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын экспортын 94 хувийг дангаараа хангадаг, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг, улсын эдийн засагт чухал ач холбогдолтой салбар учир хийж буй ажлынхаа үр дүнг хэмждэг байх, үр бүтээмжтэй ажилладаг байхыг албан хаагчдад сануулаад тулгамдаж буй асуудлууд болон ажилчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

Геологийн суурь судалгаа, эрэл үнэлгээний болон хайгуулын ажил нь уул уурхайн салбарын суурь учраас төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг үр дүнтэй байлгах, салбарыг дараагийн шатанд гарган хөгжүүлэх нь нэн чухал ажил бөгөөд ингэснээр эрдэс баялгийн салбар нь улс орны эдийн засагт өндөр өгөөж өгч улмаар өнөөгийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлын санхүү, хөрөнгийг шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон.

Эх сурвалж: УУХҮЯ


Үндэсний Геологийн албаны үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй