Шууд Chart

"Бриллиант", "Рехамед" эмнэлэгт ЭМД-ын хөнгөлөлтөөр бай эмчилгээг хийж байна

2022-10-13 16:12:36

2020 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн. Үүний нэг нь хавдрын үеийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлдэг болсон юм. Тэгвэл 2021 оны гуравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн химийн бай эмчилгээг ЭМД-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ЭМД-аараа 100 хувь төлөх боломж бүрдсэн.

Ганц ХСҮТ-д хийгддэг байсан тус эмчилгээг эмнэлгийн ачааллыг бууруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор "Бриллиант", "Рехамед" эмнэлгүүдэд ЭМД-ын хөнгөлөлтөөр хийдэг боллоо.

Хорт хавдрын орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологиудын нэг болох химийн бай эмчилгээ нь молекул генетикийн оношлогоон дээр үндэслэн тухайн хүний ген болон хавдрын генд нь чиглэн хийгддэг бөгөөд хавдрын ургалт, үсэрхийллийг зогсоох, эмчилгээний боломжийг нэмэгдүүлэх, өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэхэд өндөр үр дүнтэй эмчилгээ юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Бриллиант", "Рехамед" эмнэлэгт ЭМД-ын хөнгөлөлтөөр бай эмчилгээг хийж байна  
Үзсэн: 1004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-24 19:42
Hi. hodood durandyylah gsn yum. Tsag awch ochih uu.

Бидэнтэй нэгдээрэй