Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах зорилгоор зохион байгуулдаг Дээлтэй Монгол наадам долоодугаар сарын 13-нд Чингисийн талбайд долоо дахь жилдээ болно. Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Дээлтэй Монгол наадамд оролцогчдыг өнөөдрөөс бүртгэж эхэлжээ.
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ–2014” НААДАМ хөтөлбөр
13.00-14.00 | Нээлтийн ажиллагаа Монгол үндэсний хувцастай оролцогчдын ёслолын жагсаал |
14.00-14.15 | Үндэсний урлагийн тоглолт |
14.15-14.30 | Үндэсний хувцасны загварын үзүүлбэр |
14.30-14.50 | “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт |
14.50-15.05 | Урлагийнтоглолт |
15.05-15.35 | “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт |
15.35-16.00 | Цэнгээнтхөтөлбөр |
16.00-16.15 | “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт |
16.15-16.30 | Урлагийн тоглолт |
16.30-16.45 | Шагнал гардуулах ёслол -Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага -Шилдэгзохион байгуулалттай,идэвхтэй оролцсон дүүрэг |
16.45-17.15 | Нийтийн бүжиг |
17.15-17.30 | Урлагийн тоглолт |
17.30-17.45 | Шагнал гардуулах ёслол -Нийтийн бүжгийн шилдэг хос |
17.45-18.00 | Хаалтын ажиллагаа |
“Дээлтэй Монгол наадам”-ын бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 2277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.