Шууд Chart

Ж.Энхбаяр гишүүн УИХ-ыг тараана гэв үү

2014-07-01 09:50:30

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Энэ Засгаа толгой дээрээ гаргасан УИХ тарж дахин сонгууль явуулсны дараа төмөр замын асуудлаа шийдэх нь улс оронд хэрэгтэй... УИХ-ын гишүүдийн 3\2 нь гарын үсэг зурвал өөрөө тарна. Гарын үсэг цуглуулна даа” хэмээн жиргэжээ.

Тэрээр удахгүй УИХ-ыг тараахаар бичиг боловсруулж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэх нь ээ. Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн 3\2 буюу 52 гишүүн гарын үсэг зурвал УИХ өөрөө тарна хэмээн цахим хуудаснаа бичсэн байна.
 
Тэгвэл энэ хэмжээний гишүүн түүний санаачилгыг дэмжих үү гэдэг нь анхаарлын төвд ороод байна. Тэртээ 2007 онд ИЗН-ын гишүүн С.Оюун, М.Зоригт нар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санаачилга гаргаж хурлын танхимын үүдэнд бичгээ байршуулж байсан. Тэднийг ингэж шуугиан тарьж байхад “Дураараа нульдаг зантай, дал цээж өргөнтэй”  У.Хүрэлсүх л гарын үсэг зурж байсан юм. Харин энэ парламентаас Ж.Энхбаярын саналыг хэд нь дэмжих бол гэдэг нь л сонирхол татаж байна даа... 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ж.Энхбаяр гишүүн УИХ-ыг тараана гэв үү  
Үзсэн: 1679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй