Шууд Chart

Умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-аас 100 хувь хариуцна

2022-10-14 13:09:46

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01-р тогтоолд тус хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар тусгасан. Тогтоолын хүрээнд энэхүү тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 628 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээг тухайн мэс заслын багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 3.043.000-4.526.000 төгрөгөөр санхүүжүүлдэг.

Улмаар өнгөрөгч наймдугаар сарын байдлаар умайн хүзүүний хорт хавдрын тусламж, үйлчилгээнд нийт 172 даатгуулагч хамрагдаж, амьдралын чанараа дээшлүүлжээ. Эдгээр иргэдийн авсан тусламж, үйлчилгээний төлбөрт ЭМД-аас 362 сая төгрөгийн санхүүжилийг ЭМБ-уудад олгоод байна. 

Та умайн хүзүүн хорт хавдрын тусламж, үйчилгээг ХСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сонгдо, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг зэрэг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн нийт 30 гаруй эмнэлгээс авах боломжтой.

Хэрэв ЭМД-тай гэрээт эмнэлгүүд иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн лавлах утас 1800-1363 дугаарын утсанд мэдээлэх боломжтой.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Умайн хүзүүний хорт хавдрын бүх төрлийн тусламж, үйлчилгээг ЭМД-аас 100 хувь хариуцна  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй