Шууд Chart

ЭНЭҮТ II хөхний хавдрын буюу момографийн оношилгоог харьяалал харгалзахгүй хийж байна

2022-10-14 14:41:02

“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” нь оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэх, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгөөрөө шинэ тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах ажлыг шат дараатай хийж байна.

Үүний нэг болох хөхний хавдрын эрт илрүүлэг оношилгооны AIDIA брендийн “Момографийн аппарат”-ыг хиймэл оюун ухаанаар онош унших программын хамт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр суурилуулан үйлчилгээнд нэвтрүүлээд байна.



Хиймэл оюун ухаанаар онош унших программын тусламжтайгаар оношилгоог шинэ түвшинд гаргахаас гадна цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой болжээ.

ЭНЭҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Э.Соёл-Эрдэнэ “Тус аппаратын онцлог нь богино хугацаанд буюу гурван секундэд өвчтөнд зовиур багатайгаар шинжилгээ авч, оношийг тодорхойлдог. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй ажлын өдрүүдэд үйлчлүүлэх бүрэн боломжтой” хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй иргэнд энэ төрлийн шинжилгээг хийжээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭНЭҮТ II хөхний хавдрын буюу момографийн оношилгоог харьяалал харгалзахгүй хийж байна  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй